Холбооны тухай


ШУТИС Төгсөгчдийн холбоо нь төгсөгчдийг их сургуультай нь их сургуулийг төгсөгчтэй нь холбох, гишүүддээ үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагаа бий болгох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, тус сургуулийн сургалт, судалгаа, үйлчилгээний зорилт, хөгжлийг дэмжих зорилгоор сургуулийн 50 жилийн ойг угтаж 2009.08.07-ны өдөр үүсгэн байгуулж байсан түүхтэй.
ШУТИС нь МУ-д барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн тэртээх 1959 оноос хойш өдгөөг хүртэл 65,000 орчим боловсон хүчинг бэлтгэн төгсгөжээ.
Тийм ч учраас эдгээр төгсөгчдийг төрөлх сургуультайгаа эргэх холбоотой байхад гүүр нь болж ажиллах зорилгоор эдгээрт чиглэсэн байнгын тогтвортой үйл ажиллагааг эрхэлж байна.Холбооны үйл ажиллагаа сургууль төгсөгчдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзэлийг нэгтгэн зохион байгуулж, дайчлах замаар Монгол улсын хөгжилд ШУТИС төгсөгчдийн оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, таниулах, хамтын ажиллагаа бий болгох, сургалтын оюунлаг материаллаг орчныг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, төгсөгчдийг ажлын байранд зуучлахад чиглэгддэг.
 Бид удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын ажлын алба, аймаг орон нутаг бүрэлдэхүүн сургуулиудын салбар холбоодоор дамжуулан нийт төгсөгчдийнхөө цахим мэдээллийн санг үүсгэх, оюутан төгсөгчидөд чиглэсэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, багш эрдэмтэд, оюутан төгсөгчдийн шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гарааны компаниуд байгуулах, хөдөлмөрийн бирж ажиллуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.