Мэндчилгээ

  ШУТИС-Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү цахим хуудсанд зочилж буй Танд юуны өмнө талархал илэрхийлье.
    Холбоо нь төгсөгчид болон албан байгууллагуудтай холбоо тогтоож мэргэжлийн сонирхол, хүсэл эрмэлзлэлийг нэгтгэн, эдгээртэй сургуулиа холбогч гүүр нь болж нөхөрсөг, ажил хэрэгч эргэх холбоог үүсгэн Шинжлэх ухаан, технологи, инноваци, эдийн засаг нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүч, мэдлэг чадвартай боловсон хүчин юм. Тиймээс бид суралцагсад, төгсөгчидийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, суралцах орчин нөхцлийг нь сайжруулахаар анхаарч ажилладаг.
     Бид “ШУТИС-Төгсөгчдийн холбоо”-той байнга түншийн холбоотой ажилладаг төгсөгчид, албан байгууллага, харилцагчидадаа үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлж, найдвартай нөхөр, итгэл хүлээсэн хамт олон байх болно. Тус холбоо нь ШУТИС-д суралцаж, боловсрол эзэмшсэн төгсөгчид, хамтран ажиллагч хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд улмаар төгсөгчид төрөлх сургуулийн хамтын ажиллагааны хөгжил дэвшлийн гүүр болон өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна.
 
Та бүхэнд нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

Хүндэтгэсэн:
ШУТИС Төгсөгчдийн холбооны тэргүүн          Д.Батчулуун